Баянгол дүүргийн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлнэ

Arslan.mn

Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Мөн дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гарааш буулгасан байршлуудад авто зогсоол, тохижилтын ажлуудыг яаралтай хийж дуусгахыг үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • “Үндэсний их баяр наадам” болон “Хотын иргэдийн баяр-Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээний бэлтгэл хангах,
  • Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг бүх шатанд эрчимжүүлэх,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбогдуулан засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хугацаанд нь эхлүүлж, дуусгах,
  • Дүүргийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулах,
  • Дүүрэгт байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх,
  • Дүүрэгт байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх,
  • Дүүргийн авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, гаднах орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх,
  • Замын засвар шинэчлэл, тохижилтын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан замын бродюр, явган зам, алаг хавтангуудыг барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дээр буулгах,
  • Тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам талбайг усалж, чийгшүүлэх ажлыг сайтар зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55316