
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлаар намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байгаа тул, үдээс өмнөх чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр гурван асуудал хэлэлцэнэ. Ерөнхий сайдыг томилох, "Эрчим хүч-3" төслийн зээлийн хэлэлцээрийг батлах, Хот байгуулах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх.
Ерөнхий сайдыг томилох талаар ТББХ болон бүлгүүд яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанууд дуусах хугацааг тооцоолж, УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулан, 14.00 цагаас товлолоо" гэв.
ФОТО
