Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, шуурхай удирдлагын багийн ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ боллоо

Arslan.mn

2025 оны 6-р сарын 11-нд Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын багийн ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭМХТ, НЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтарсан, өргөтгөсөн хурал зохион байгуулагдаж байна.

Хурлыг ЭМЯ-ны газрын дарга Р.Гантуяа удирдан, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, нөөц, бэлэн байдал, эмнэлзүй, нөхөн болон голомтын хавьтлын вакцинжуулалтын байдлын талаар танилцуулгыг хэлэлцэж, өмнөх хурлын шийдвэрийн биелэлттэй холбоотой санал солилцож, зөвлөмж, үүрэг өгч, хурлын шийдвэр гаргах юм.

Arslan.mn

Улаанбурхан өвчний нөхцөл байдал болон бусад халдварт өвчнүүдийн талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэвлэлийн бага хурлыг долоо хоногт 2 удаа тогтмол зохион байгуулж, олон нийтэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл бэлтгэн цахим сүлжээгээр ард иргэдэд түгээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55340