Ерөнхий сайдыг томилох асуудлыг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Засгийн газар огцорсон ч МАН, ХҮН намын сайд нар бууриа сахиж, зөвхөн АН-аас томилогдсон сайд нарыг л сольж, нэмэх шийдэлд хүрч байгаа аж.
Тиймээс Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй. МАН-ын сайдын суудал горилогчид Н.Номтойбаяр, Ж.Ганбаатар, Д.Батлут, Д.Бум-Очир, Ч.Ундрам, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням гэхчлэн хөвөрч эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Шадар сайдад горилж байгаа гэх мэдээлэл бий.
Энэ талаар өнөөдөр хэвлэл өгсөн тодруулагын үеэр Н.Номтойбаяр "Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа. Би гурван удаа Их хуралд сонгогдохдоо сөрөг хүчний лидер байсан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг харна" гэв.Өөрөөр хэлбэл,түүний байр суурь амбицыг нь илэрхийлж байгаа хэлбэр юм.
Тэгвэл “LEXUS-600“ машиныг унаж үзээгүй Н.Номтойбаярын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮2 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Үйлчилгээний зориулалттай оффис-1, Дуусаагүй барилга -1/
Тээврийн хэрэгсэл: ₮3,4 тэрбум
- Suzuki, Grand vitara,
- Mercedes Benz, MERS
- ,Mercedes Benz, ACTROS-4150K
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, ACTROS-4150K
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, G350
- Mercedes Benz, 450
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, GLE 400
- Mitsubishi, TREDIA
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, ACTROS-4150K
- Land Rover, Range Rover
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0сая
Хадгаламж: ₮100 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.