Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
Одоогийн байдлаар зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ шатахуун түгээх станц хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучаад байна. Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр иргэд шинэ замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Авто замын гүйцэтгэгчээр Билэгт зам ХХК ажиллаж байна.