ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119” дүгээр ангийн шинэ барилга ашиглалтад орлоо

Arslan.mn

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн Армийн Хуурай замын цэргийн командлал, Альяск дахь Армийн Инженерийн корпусын дэмжлэгээр АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119” дүгээр ангийн шинэ барилгын нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Аляскийн үндэсний гвардын адьютант Торренс Сакс, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Arslan.mn

Тус барилга нь АНУ-ын 2.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд 3 давхар төмөр бетонон хийцтэй, блокон дүүргэлттэй, зоорийн давхаргүй, хавтгай дээвэртэй, газар хөдлөлийн 9 баллд тэсвэртэй. Барилгын 1 дүгээр давхарт 50 хүний суудалтай сургалт, хурлын танхим, ширээ сандал, бусад тоног төхөөрөмжийн хамт, 2 дугаар давхарт албан тасалгааны 6 өрөө, видео хурлын өрөө тавилга, тоног төхөөрөмжийн хамт, 3 дугаар давхарт Шуурхай удирдлагын төвийн танхим, серверийн өрөө, эфирийн өрөө, фитнесийн өрөө, амралтын өрөө зэрэг бусад тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

Arslan.mn

Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор 21 аймаг, нийслэл дэх Онцгой байдлын байгууллагын бүх салбар нэгжүүдтэй өдөр тутам холбогдож орон зайн болон статистик мэдээлэлд суурилсан хиймэл дагуул нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэдээ мэдээллийг ашиглан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хянах, эрсдэлийг бууруулах боломжтой болж байна.

Түүнчлэн томоохон хэмжээний гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед УОК, Шуурхай штабын удирдлага шилжин байршиж үйл ажиллагаа явуулах, үндэсний хэмжээнд гамшгийн үеийн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Мөн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтыг бүх түвшинд хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, бүсчилсэн удирдлагаар дамжуулан гамшгийн зарлан мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх томоохон нөхцөл бүрдсэн гэдгийг Шадар сайд онцоллоо. Мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагааны илэрхийлэл болсон тус төв нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил болох төдийгүй цаашлаад Монголын ард түмний аюулгүй, амар тайван амьдрал, улс орны тогтвортой хөгжил, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55350