Ж.Алдаржавхлан: Салбар салбар дамжаад сайд хийдэг хүмүүсийг энэ удаад өнжүүлээрэй

Arslan.mn

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан үг хэлэв.

Тэрбээр, "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон байлгах шаардлагатай. Сайд болохгүй л бол амьсгал нь давчдаад, амь нь тасарчих гээд байгаа хүн манай 126-д байхгүй байх гэж итгэж байна. Салбар салбар дамжаад сайд хийгээд явдаг хэдийгээ ч энэ удаад өнжүүлээрэй гэж хүсэж байна. Хамтарч засгийн газарт бусад намуудаа оруулах юм бол намын дарга нь Шадар сайд хийгээд байна. Тэр хүнийг бодлогын яам хариуцуулмаар байна.

Хот тосгоны тухай хууль зургаан сараас эхэлж хэрэгжиж эхлэх ёстой байсан ч Засгийн газар маань бэлтгэлээ сайн хийж чадаагүйтэй холбоотойгоор жилээр хойшилчихлоо. Энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлд дорвитой ажил хиймээр байна.

Орон сууцны үнийн өсөлт дийлдэхээ болилоо. Залуу гэр бүлүүд байртай болно гэдэг нь мөрөөдөл болоод байна. Ипотекийн зээл гаргаж байгаа ч барилгын компаниуд үнээ бууруулахгүй байна. Засгийн газраас тодорхой хэмжээний метр квадратын үнийг гаргаад үүнээс доошхыг ипотекийн зээлд хамруулна гэмээр байна. Бүх зээл тансаг зэрэглэл рүү яваад байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55355