Морьт харвааны тусгайлан сургасан 18 морийг хулгайлан, төхөөрчээ

Arslan.mn

Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл 2023 оны Төрийн наадмын нээлт, 2024 оны морьт харвааны улсын аваргад унаж, олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адууг хулгайч нар бүгдийг нь төхөөрчээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг  Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна " гэлээ.

Хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Болсон явдлын талаар морьт харвааны тамирчин Н.Алтанхуяг "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ. Долоон жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан. Олон ээж, аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчидыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлээд байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55357