Тав дахь удаагаа засагт орохоор зүтгэж буй С.Бямбацогт ₮3,9 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮1,5​​​​​​​ тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mn

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авснаар ажилдаа орлоо.  Тэрээр өнөөдөр  танхимын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьж, томилно гэх мэдээлэл байна. Нөгөө талаас үүнийг дагаад  сайдын суудал  горилогчдын нэрс хөвөрч эхлээд буй.

Тухайлбал, саяхан гэхэд шинэ пүүзээ гайхуулаад авсан Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтын хувьд ЗГХЭГ-аар томилогдож магадгүй гэх мэдээлэл байна.

Түүний хувьд УИХ-ын гишүүн, сайдын суудалд тасралтгүй сууж, концесс, тендер, зээл бүхнийг хамжсан улс төрчдийн нэг гэдгийг бүгд мэднэ.

Тэгвэл дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн ч дахин сайд болохоор зүтгэж буй С.Бямбацогтын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮51 сая
Гэр бүлийн орлого: ₮692 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,9 тэрбум /Орон сууц-4, Үйлчилгээний зориулалттай талбай-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар:700 саяын үнэлгээтэй нийт 4 газартай

  • Эзэмших-216м2-1,
  • Өмчлөх-227.45м2-1,
  • Өмчлөх-336м2-1,
  • Өмчлөх-372м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮249 сая
Хадгаламж: ₮1,5 тэрбум 
Авлага:  ₮6,4 тэрбум  
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55360