Монгол-Австралийн МЭДЭЭГҮЙЖҮҮЛГИЙН ЭМЧ нарын хамтарсан чуулган 2025 амжилттай болж өндөрлөлөө

Arslan.mn

Монгол Улсад 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол-Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын хамтарсан чуулган 2025”  6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд улсын хэмжээний эмч мэргэжилтнүүдийн дунд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн чуулга уулзалт, сургалтыг Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг, АШУҮИС-ийн АУС-ийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхим нар хамтран “Зүрх, мэдрэлийн мэс заслын мэдээгүйжүүлгийн эргэн тойрны асуудлууд” сэдвийн хүрээнд онол болон гардан үйлдлийн сургалтуудыг танхимаар болон ажлын байран дээр зохион байгууллаа.

Arslan.mn

Австрали болон Монголын мэдээгүйжүүлэгч эмч нар зүрх, мэдрэлийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлгийн чиглэлээр олон улсын сүүлийн үеийн нотолгоонд суурилсан мэдээлэл, мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна, Монгол эмч нар сүүлийн үед хийсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдээ аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүллээ.

Тус чуулганд  300 орчим эмч, мэргэжилтнүүд оролцсоноос гадна нээлтийн үйл ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд өөрийн биеэр ирж оролцсон нь тус чуулганы мэргэжлийн цар хүрээ төдийгүй хоёр улсын эмч нарын хамтын ажиллагаа өргөжин, олон улсын түвшинд хүрснийг харуулж байлаа. 

Энэхүү чуулганы бас нэгэн чухал хэсэг нь АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль дээр зохион байгуулагдсан жижиг бүлгийн сургалт бөгөөд сургалтад Улаанбаатар хотын төв болон дүүргийн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн төлөөллүүд оролцож, орны дэргэдэх хэт авиан оношилгоо, мэдээгүйжүүлгийн аппарат тоног төхөөрөмжийн хэрэглээ, мэдрэлийн мэс заслын мэдээгүйжүүлгийн онцлог зэрэг сэдвүүдээр онол, дадлагын сургалтад хамрагдсан нь маш үр өгөөжтэй байсан юм.

Arslan.mn

Мөн Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд нийт оролцогч эмч, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож, салбарын цаашдын хөгжилд чиглэсэн чухал асуудлуудыг хэлэлцсэн нь удахгүй шийдэгдэн хэрэгжиж мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эмч, мэргэжилтнүүдийн маань ажлын орчин, сэтгэл ханамж дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.

Бидний энэхүү чуулганыг ивээн тэтгэн оролцсон Биомед, Хайтан аривжих, Ленусмед болон Чоногол байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55366