Маргаашнаас ихэнх нутгаар дулаарч 30 хэм давж хална

2025 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

15-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус дулаан, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 13,14-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур: 15-наас дулаарч шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55369