Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/, Монголын тархвар, халдвар судлаач эмч нарын нийгэмлэгтэй хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор "Сэтгэлтэй мэргэжилтэн-Мэдлэгтэй мэргэжилтэн-Хандлагатай мэргэжилтэн" тэмцээнийг өнөөдөр /2026.06.14/ амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, ХСҮТ, амаржих газрууд, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 100 орчим ариутгалын ажилтнууд оролцож, өөрсдийн мэдлэгээ нэмэгдүүлэн, бусдаас суралцаж, туршлага солилцон өрсөлдлөө.
Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгч болон эрүүл ажилтны халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, улмаар ариутгагч нарын мэдлэгийг дээшлүүлэх замаар дадал хэвшүүлэх, хандлагыг өөрчлөх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулахад суралцах, харилцан туршлага судлах боломжийг олгосон юм.
Энэ үеэр Монголын Тархвар, халдвар судлаач эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Зөвлөх эмч М.Цолмон "Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд аюулгүй, тасралтгүй, чанартай үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэж, эмнэлгийн далд фронтын ажиллапаг хүмүүс бол ариутгалын ажилтнууд байдаг.
Монгол Улсад ариутгалын үйл ажиллагаа анх 1969 оноос эхэлсэн бөгөөд Монголын тархвар, халдвар судлаач эмч нарын нийгэмлэг "Ариутгалын ажилтнуудыг чадавхжуулах" зорилгоор 2023 оноос эхлэн "Ариутгалын ажилтны нэг өдөр"-ийг тэмдэглэж эхэлсэн. Энэ жил тус өдрийг "Сэтгэлтэй мэргэжилтэн-Мэдлэгтэй мэргэжилтэн-Хандлагатай мэргэжилтэн" сэдэв дор өнгөрүүлж, УХТЭ, "Гүн-Тэнгэрийн нар" ХХК, "Медикал" ХХК-тай хамтран ариутгалын ажилтнуудын дунд тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ариутгалын ажилтнууд болон Дархан-Уул, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ-ийн ажилтнууд оролцож, өөрсдийн мэдлэгээ нэмэгдүүлэх, бусдаас суралцаж, хандлагаа өөрчлөх,туршлага солилцсоноор онцлогтой боллоо" гэдгийг онцлов.