Туул голыг явган гаталж явсан 2 хүний нэг нь живж, нас баржээ

Arslan.mn

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Хөх давааны энгэрт энэ сарын 15-нд хоёр хүн Туул голыг явган гаталж яваад, 1 хүн нь живжээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсан аж.

3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, 17:05 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55382