УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлэхээр болсон.
Тэгвэл иргэний орлого тасарсан тохиолдолд зээлийн мэдээллийг уян хатан зохицуулахаар УИХ тусгай тогтоол баталсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар "Иргэний орлого тасарсан тохиолдолд зээлийн мэдээллийг уян хатан зохицуулахаар УИХ тусгай тогтоол баталсан. Ажилгүй болох, орлого тасрах зэрэг таны буруугүй нөхцөлд банк, ББСБ таны зээлийг шууд муу түүх гэж бүртгэхгүй, уян хатнаар хандах боломжтой боллоо. Энэ нь зээлийн хар жагсаалтаас сэргийлж, дахин боломж олгох давуу талтай шийдвэр юм." гэв.