Ерөнхий сайд томилогдсон ч өнөөдрийг болтол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа УИХ-д өргөн бариагүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Намууд гэдэг утгаа алдчихсан байна. 2024 оны сонгуулиар анх удаа 126 гишүүн сонгогдсон. Үүний 58 нь жагсаалтаар орж ирсэн. МАН-аас салбар бүрийн төлөөллийг оруулж ирж байна гэж их сурталчилсан. Уг нь жагсаалтаар өмнө нь ард түмний итгэлийг хүлээсэн хүмүүс оруулж ирдэг. Бусад улсад ийм байдаг. Тэгэхгүй бол жагсаалтад оруулж өгсөн хүн дээ зүтгэх гээд байдаг. Тэр бүлэглэлд үйлчлэх гээд байдаг. Хараат ажилладаг. Үүнийг өөрчлөх ёстой. Тэр байдал алдагдсан учраас ийм байгаа болов уу гэсэн ойлголт байна. Үгүй бол хэн жагсаалтад оруулж өгсөн тэр хүндээ зүтгэх гээд байдаг, тэр бүлэглэлд үйлчлэх гээд байдаг ийм тал бий болчхоод байна"гэв.