Богд ууланд аялж байсан хүүхдүүд уугиж байсан утааг олж унтраан, галын аюулаас сэргийлжээ.
Тодруулбал, өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч О.Есөн-Эрдэнэ, Б.Ариунболд нар 154-р сургуулийн 8г бүлгийн Алтанцоож багштай сурагчид, Гандигийн мэргэжил сургалтын 2-р курсийн оюутнууд хамтран дархан цаазат Богдхан ууланд уугиж байсан утааг олж унтрааж гал гарахаас сэргийлсэн байна.
Богдхан уулын хамгаалалтын захиргааны зүгээс сэтгэл гаргаж тусалсан хүүхдүүддээ баярласан талархснаа илэрхийлье гэжээ.
Зарим нэг хариуцлагагүй иргэний тамхины иш хаясанаас уг утаа гарсан байна. Иймд иргэд татсан тамхины ишээ бүрэн унтрааж, зориулалтын хогийн саванд хийж байхыг анхааруулж байна.