ШУУРХАЙ: Морьт харвааны морьдыг хулгайлж, нядалсан таван этгээдийг шүүхээс баривчилжээ

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос "Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Прокуророос яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлснийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар  зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон.

Тэдгээр нь  зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авсан. 

Улмаар яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55395