Өрхийн эрүүл мэндийн төвийн цахимжилтын явцтай танилцаж үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж эрүүл мэндийн салбарт хийж буй цахимжилт анхан шатны байгууллагуудад хэрхэн хэрэгжиж, ямар бэрхшээл тулгарч буйг газар дээр нь шинжиллээ. Мөн улаанбурхан өвчний вакцинжуулалтын цахим бүртгэл, мэдээлэлжүүлэлт, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, хавдрын нэгдсэн цахим мэдээлэл, бүртгэлийн явцыг үүсгэхэд хэрхэн хүндрэл учирч буйтай газар дээр танилцаж, сайжруулах зарим зүйлсийг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Энэхүү ажлыг үр дүнтэй, хүндрэлгүй, хурдан шуурхай хийж гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсээр хангах, мэдээлэл солилцох, одоо үүсээд буй асуудалд шийдэл гаргахад ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ДЭМБ-аас умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт ХПВ-ийн түргэвчилсэн оношлуурыг шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд Хан-Уул дүүрэгт ХПВ-ийг үүсгэх 14 хэв шинжийг түргэвчилсэн оношлуураар 30, 35, 40,45 насны эмэгтэйчүүдийг авч үзэхэд 2462 эмэгтэй хамрагдаж 128 эерэг буюу сэжигтэй тохиолдол илэрчээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55396