6000 орчим иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлэх СХД-ийн 42-р хорооны цогцолбор ашиглалтад орлоо

Arslan.mn

20 минутын хот төлөвлөлтийн хүрээнд төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, мөн цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх, төрийн болон цагдаа, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолбор барилга угсралтын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо.

Нийт 979.8м2 цогцолбор барилга нь 3 давхар, зоорьтой бөгөөд орчин үеийн шийдлээр баригдаж лифт суурилуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх боломжийг хангасан, авто зогсоолтой барилга юм.

Цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 1805 өрхийн 5868иргэд нэг дор төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх боломжтой болж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Гурванбулаг сод᠋’’ ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55398