Иргэн Д.С нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бохир жингээр 861 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалжээ. Үүнээс 60.9 граммыг худалдаалах зорилгоор 6 байршилд байршуулж бэлтгэсэн хэрэгт холбогдсон байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Мөн М.Б, Э.М, Э.Ж нар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогдсон.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.