Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай ИЗНН-аас гадна ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллахаар зөвшилцөх санал хүргүүлээд буй.
Тэгвэл өнөөдөр 11 цагт Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдаж тус саналыг хэлэлцэх аж.
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр 10.00 цагт хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргах мэдээлэл байна.