Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрыхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д оруулж ирээгүй байна. Тэрээр өчигдөр УИХ-д суудалтай АН-аас бусад улс төрийн хүчин буюу ХҮН, ИЗНН, "Үндэсний эвсэл"-д Засгийн газарт хамтран ажиллах саналаа хүргүүлсэн.
Одоо Ерөнхий сайдын ороонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурлаар шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж байгаа аж.