Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 5 сарын үзүүлэлтүүд танилцуулж байна.
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж
- Нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг,
- Голч цалин 2 сая 245 мянган төгрөг,
- Үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл 2025 оны 1 дүгээр улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг болсон байна.