МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууслаа. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг эцэслэн тохирсон байна.
Энэ талаар МАН-ын ЕНБДарга Я.Содбаатар "Өмнөх Засгийн бүтцэд өөрчлөлт орохгүй харин яамгүй буюу үндэсний хорооны дарга гэсэн статус бүхий сайд нарын албан тушаалыг байхгүй болгоно. Мөн Ерөнхий сайд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлт илгээсэн улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж эцсийн байдлаар тохиолцоно.
Сайд нарын 40 хувьд өөрчлөлт орохоор байна.
Ингээд хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм. Ерөнхийлөгч зөвшилцөөд УИХ-д өргөн барина." гэв.