Ш.Алтантуяа: Жирэмсэн эмэгтэйчүүд “ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗАР“-т хяналтад үнэ төлбөргүй орж, амаржих боломжтой

Arslan.mn

 

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийн асуудлаарх ажлын хэсгээс зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр эхэлсэн. 

Тэгвэл энэ үеэр "Хүрээ" амаржих газрын Ерөнхий захирал Ш.Алтантуяагаас жирэмсэн эмэгтэйчүүд болон эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хэрхэн чанартай, хүртээмжтэй үзүүлэх талаар тодруулсан юм. Тэрээр энэ үеэр төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Хүрээ амаржих газар олон ажлыг хийж хэрэгжүүлж буйг дурдаад жирэмсэн эмэгтэйчүүд "ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗАР"-т хяналтад үнэ төлбөргүй орж, амаржих боломжтой. ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ." гэдгийг онцолж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55427