Ерөнхий сайд Г.Занданшатар "Мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх засгийн 1/3-ийг хэвээр үлдээлээ. УИХ-д суудалтай намын төлөөллийг Засгийн газарт оруулах зарчим баримталлаа" гэв.
- Н.Учралыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад
- С.Амарсайханыг Шадар сайдад
- Т.Доржхандыг Шадар сайдад
- С.Бямбацогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад
- Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдад
- Б.Жавхланг Сангийн сайдад
- Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад
- Г.Дамдиннямыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад
- Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдад
- Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад
- П.Наранбаярыг Боловсролын сайдад
- Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад
- Б.Дэлгэрсайханыг Зам тээврийн сайдад
- Ч.Ундрамыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад
- Э.Бат-Амгаланг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад
- Ж.Энхбаярыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад
- Э.Батшугарыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад
- Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдад
- Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдад тус тус томилохоор танилцууллаа.
Ерөнхий сайд чуулганы хуралдаанд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа Шадар сайдаар Н.Номтойбаярыг бус С.Амарсайханыг танилцуулав. Ийнхүү Засгийн газарт ХҮН нам, Иргэний Зориг Ногоон Нам нэгдэж байгаа аж