Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газартаа МАН, ИЗНН, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн нийт 19 сайдын томилгоог хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа АТГ-т мэдүүлж байсан Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮61 сая
Гэр бүлийн орлого: ₮100 сая
Орон сууц барилга байгууламж: ₮975 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮299 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮595 сая
Хадгаламж: ₮279 сая
Авлага: ₮2,8 тэрбум
Зээл: ₮263 сая гэж мэдүүлжээ.