Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо.
Ц.Баатархүү сайд асаны хувьд төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан:
"Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги
Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө.
Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.