ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ жилийн ₮17 саяын ОРЛОГОТОЙ, ₮569 саяын үнэлгээтэй ОРОН СУУЦТАЙ

Arslan.mn

Улаанбаатар хотын экс захирагч Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн /2025.06.16/ ээлжит хуралдаанаас гаргасан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан дээрх томилгоог хийжээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар тус, тус ажиллаж байсан юм. Мөн "Ногоон автобус"-ны хэрэгт нэр холбогдсон шалгагдаж байсан нэгэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮17 сая
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Орон сууц барилга байгууламж: ₮569 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая       
Мал аж ахуй: ₮0 сая     
Газар: ₮0 сая     
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая     
Авлага:  ₮0 сая     
Зээл:  ₮276 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55465