Г.Занданшатар: Эрчим хүчний салбараа бодохоор миний нойр хүрэхгүй байна. Та бүхний хоолойгоор хоол давахгүй байгаа байх

Arslan.mn

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллаж байна. Эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудтай танилцаж, холбогдох албаныхантай Засгийн газрын бүрэлдэхүүн хэлэлцлээ. 

Энэ үеэр Г.Занданшатар "Эрчим хүчний салбараа бодохоор миний нойр хүрэхгүй байна. Та нарын хоолойгоор хоол ч давахгүй байгаа байх гэж итгэж байна.

Эрчим хүчний сайдын үүрэг даалгавраар ажлын хэсэг гаргах байх. Техник, тоног төхөөрөмжийн юм уу, хувь хүний хариуцлагатай холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт шалгалт, хөндлөнгийн хяналт шалгалтыг нэг талаараа хийдүүлж, нөгөө талаараа давхардуулж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулах болсон байна гэж дүгнэж байна.

Сэргээгдэх эрчим хүч, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд ер нь л эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй, аль эсвэл албан тушаалын зөрөлдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөн сүүлийн 20-иод жил явж ирсний улмаас V цахилгаан станц барих асуудал одоо хүртэл тасалдсан.

Энэ бол эрчим хүчний салбарт олон жил бугшсан зөрчил. Том утгаар нь авч үзвэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрчим хүчний эрсдэл бий болгож байна. Тиймээс ээн ялангуяа энэ том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг харж байгаа учир улираан томилсон.  Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55478