УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор:
- Цэнддаваагийн Амартөгс
- Бадамдоржийн Төгсцэнгэл
- Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг нэр дэвшүүлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяаг дэвшүүлэх санал оруулсан байна.
Л.Золзаяа нь: 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1995 онд нийслэлийн 45-р дунд сургууль төгссөн. 1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд суралцан төгсөж, эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай, үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, АТГ-т ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна.
Тэгвэл нэр дэвшигч Л.Золзаяагийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮146 сая
Гэр бүлийн орлого: ₮18 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮21 сая /Эзэмших-2800м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮83 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.