СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Arslan.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус сургуулийн барилга нь А, Б, В блок бүхий цутгамал төмөр бетонон араг бүтээцтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд бүрэн дууссан.

Одоогоор барилгын дотор засал болон гадна түшиц хана, тохижилтын ажлууд хийгдэж байна.

Тус сургуулийн барилгыг “Хөшиг уул” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж буй.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55482