Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” зорилтын хэрэгжилтийг хангах, чанар үр дүнг дээшлүүлэх, тайлагнахтай холбоотой гарч буй алдаа дутагдлыг арилгах, цаашид үр дүнд хүрсэн бодитой ажил, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.06.19-нд/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай, мөн албаны Инновац, хөгжлийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтансоёмбо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, Бодлого төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Алтангэрэл, хэлтэс, төвийн дотоод ажил хариуцсан алба хаагчид болон дүүргийн цагдаагийн газар хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга, төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар танхимаар болон цахимаар оролцлоо.