Бараг бүх зүйлд бид тэдгээр зүйлсийг хэрхэн хийх оновчтой аргыг олох эсвэл сайжруулах тухай бодож байдаг ч бид сурсан зангаараа өдөр тутамдаа хийсээр л байдаг.
Утасны баттерейг цэнэглэх хугацааг хурдасгах
Хэрвээ та ’flight mode' болгон тавьсан бол таны ухаалаг гар утас маш хурдан цэнэглэгдэх болно.
Суурь өнгөө сонгох
Суурь өнгөө сонгохдоо та нүүр бугуйнаас илүү хүзүүн дээрээ шалгах хэрэгтэй.
Таны түлхүүрүүдийг эрэмблэх
Та ижил хэлбэртэй түлхүүрээ андуурч авч явахыг хүсэхгүй байгаа бол хумсны будаг ашиглан өөр өөр өнгөөр будаж болно.
Хувцас индүүдэх амархан арга
Хэрвээ та индүүдэх дургүй бол энэхүү бяцхан аргыг туршиж үзэх хэрэгтэй. Гурван куб мөс хатаагчинд байгаа хувцсандаа хийж 15 минут асаана. Энэхүү хатаах процесс нь таны хувцасны бүх үрчгэрийг арилгах болно.
Шүршүүрт орох
Хэтэрхий их шүршүүрийн гель эсвэл бие угаагч шингэн ашиглах нь арьсыг эрүүл байлгадаг тослогийг багасгадаг. Энэ нь арьс хуурайших, цочроох зэрэг арьсны асуудлуудыг хүндрүүлдэг.
Таны утсыг чийгнээс хамгаалах
Та далайн эрэг эсвэл шүршүүрт байхдаа утсаа ус болон чийгнээс хамгаалахын тулд ердөө л жирийн битүүмжилсэн гялгар уутыг ашиглаж болно.
Зайрмаг хадгалах хамгийн сайн арга бол
Хэрвээ та хөлдөөгчинд зайрмагаа шинэ хэвээр нь үлдээхийг хүсэж байвал битүүмжилсэн гялгар уутанд хийж тавих хэрэгтэй.
Хоол хүнсээ жигд дахин халаах
Богино долгионы зууханд хоол хүнсээ халаахын тулд тавган дээр цагираг хэлбэртэй тараах хэрэгтэй. Ингэснээр жигд халах болно.
Уруулын будгийн тэмдгийг арилгах
Энгийн үсний лак хувцсан дээрх уруулын будгийн тэмдгийг арилгахад тусалж чадна. Үсний лакийг тэмдгэн дээрээ шүршээд 10 минут байлгах хэрэгтэй. Дараа нь нойтон хөвөнгөөр арчиж авна.
Үсний хавчаар ашиглах
Үсний хавчаарны метал хэсгийг нь доош харуулан зүүж байх ёстой. Энэ нь үсийг илүү хялбар засахад тусладаг.