Нийслэл хотын баяраар Хүй 7 худаг руу нийтийн тээвэр үнэгүй зорчино

Arslan.mn

Улаанбаатарт хот 1.7 сая хүн амтай гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа бий. Хотын даргын захирамж гарч, нийслэл хотын баярыг аравдугаар сард биш зургадугаар сард хийх болсон. Энэ жилээс тус баярыг “Даншиг- Цам хүрээ 2025” наадамтай нэгтгэн тэмдэглэх шийдвэрийг танилцуулсан.

Нийслэлчүүдийн баяр энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 Төв цэтгэлдэх-Яармаг- Хүй долоо, Хүй7:2 МУБИС- Хүй 7 худаг гэсэн маршрутаар явна. Үүнээс гадна дайран өнгөрөх нийтийн тээврийн зогсоолоос иргэдийг хүлээн авах, буулгах боломжтой гэж мэдэгдлээ.

Нийслэл хотын баяраар Хүй долоон худагт хүчит бөх, сур харваа, хурдан морь буюу үндэсний уламжлалт эрийн гурван наадмыг зохион байгуулна. Үүнээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол хувцасны үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастны тоглолтууд, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаан багтах цам харайх үзүүлбэрийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55508