“Түүчээ ухаан” ТББ-аас үндэсний бичгийг компьютер дээр зөв бичихэд зориулсан багцыг гаргажээ

Arslan.mn

“Түүчээ ухаан” ТББ-аас үндэсний бичгийг компьютер дээр зөв бичихэд зориулсан багцыг гаргажээ.

Тус багц нь үндэсний бичгээ эхлэн суралцагчид болон төрийн албан хаагч, дунд сургуулийн сурагчид ч хэрэглэхэд хялбар дөхөм болсноороо онцлог юм.Та зөвхөн бичих үгийнхээ үндэс, төгсгөл, ( гийгүүлэгчээр төгссөн, эгшгээр төгссөн) эр, эм үгийн алин болохыг мэдэж байхад л хангалттай.

Тус .багц нь 4 хэрэглэгдэхүүнээс бүтнэ.Үүнд:

  1. Монгол бичгийн дүрмийн таблиц: Монгол бичгийн цагаан толгой, урт, хос эгшгийг тэмдэглэх ёс, дэвсгэр үсэг, нэр үгийн хувилал, үйл үгийн хувилал, өвөрмөц хувилалтай үйл үгнүүд, холбох эгшгийн дүрэм зэргийг 80х30см хэмжээтэй компьютерын дэвсгэрт багцалж хялбаршуулан багтаасан байна.
  2. Уламжлалт бичлэгтэй үгсийн түүвэр: Монгол бичгийн дүрэмд хамааралгүй хэвшсэн тогтсон үгс буюу уламжлалт бичлэгтэй үгсээс 100 үгийг түүвэрлэн 30х25см компьютерын дэвсгэрт тогтооход дөхөм болгон байршуулсан байна. 
  3. Компьютерын/нөүтбүүк/ гарын байрлалын дэвсгэр: Монгол бичгийн 26 үсгийг багтаасан бөгөөд үндэсний бичгийн фонт буюу Traditional Mongolian/standard/ үсгийн фонтыг буулган бичихэд хялбар болгосон байна.
  4. Стикер: Гарын байрлалын дэвсгэрийн тайлбарт монгол бичгийн Shift товчлууртай бичигдэх үсэг, үгийн адагт орсон а, э, на, нэ, га, нөхцөлийн зай авах, үгийн дунд, адагт бичигдэх г, үгийн төгсгөлийн д, гадаад үсгийн н, нуруу гаргах, эр, эм үгийн хэ, хи, хө, хү, их энхлэг, гадаад үсгийн э, урт зураас, дусал, таслалыг хэрхэн бичих талаарх зааврыг багтаасан байна.

Жич: Багцыг хэрхэн хэрэглэх болон үндэсний бичгээр зөв бичиж сурах талаар мэдээлэл ,зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55509