“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно.

Тодруулбал, “Хүрээ цам - Даншиг наадам 2025” нь соёлын урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

• A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,

• B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,

• С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,

• E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,

• F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.

Мөн наадмын үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55517