Д.Энх-Өрнөх: “Орчлон констракшин“ ХХК-ийхан орц, гарц хааснаас үүдэж, улсын байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн

Arslan.mn

Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдаж буй барилгаас болон зарим улсын болон хувийн байгууллагуудын гарц хаагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсчээ. 

Arslan.mn

Энэ талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдан газар Төв түгээх төвийн ахлах инженер Д.Энх-Өрнөх хэлсэн үгэндээ "Орчлон констракшин" ХХК-ийхан БГД-ийн 08 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Нарны гүүрний баруун талд дахин төлөвлөлтийн хүрээнд барилгын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ зарим ААН, улсын байгууллагын орц, гарц хааснаас үүдэж улсын байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхлээд байна. Жишээ нь манай байгууллага тухайн барилга баригдаж эхлэхээс өмнө Төв түгээх төвийн байранд 100 гаруй ажилчид ажилладаг байсан. Гэтэл тус барилгын ажил эхэлснээс хойш энэ газарт ажиллах ямар ч боломжгүй болсон. Барилгын ажил эхэлж, цэвэр, бохирын шугам гэмтэж, дуу чимээ маш их гарна, тоосжилт ихтэй, гарц, орц бүгдийг нь хаасан. 

Arslan.mn

Ингээд бид сүүлдээ оффис түрээсэлж ажлаа үргэлжлүүлж байна. Манай Төв түгээх төвийн ХҮТ-80 нь тус дүүргийн 03 дугаар хорооны найман байр, гурван ААН-д халаалт, халуун ус, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг. Гэтэл "Орчлон констракшин" ХХК-ий гүйцэтгэгч байгууллага болох Орчлон консалтинг ХХК манай байгууллагын хашаатай тулгаж газар ухсанаас болж дулааны шугам гэмтэх эрсдэлд орчихоод байна. Үүнээс гадна Төв түгээх төвийн агуулах энэ хэсэгт байрладаг. Бид ажил үүргээ гүйцэтгэхдээ том оврын машинаар зөөх шаардлага гардаг. Гэтэл өнөөдөр орц, гарцгүйгээс үүдэж агуулахаасаа ч юм аа авч чадахгүй нөхцөлд хүрээд байна. 

Тухайн барилга ямар ч барилгын аюулгүй байдлын норм, дүрмийг баримталж ажилладаггүй. Урдхан талд хаяа залгаад Ерөнхий боловсролын 73 дугаар сургууль үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл сургуулиас 5 метр ч хүрэхгүй газарт гүнзгий нүх ухчихсан. Тэрийгээ стандартын дагуу хашаалаагүй л байгаа. Сургууль мөн л орц, гарцгүйгээс үүдээд тусгай хэрэгцээт хүүхдүүд зориулалтын бус замаар зорчих, хүүхдийн үдийн хоолыг хүртэл 100 метрийн цаанаас зөөгөөд л явж байна. 

Бидний хувьд тус компаниас орц, гарцны асуудлыг л шийдээд өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байна." хэмээлээ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55521