Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр баригдаж буй барилгаас болон зарим улсын болон хувийн байгууллагуудын гарц хаагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсчээ.
Тус барилгын ажлыг 2019 оноос эхлүүлсэн аж. Энэ талаар Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Амаржаргал "Тус байгууллага 2019 онд барилгын ажлаа эхлүүлсэн. Гэтэл хоёр улсын байгууллагын орц, гарцыг хааж зураг төслөө батлуулчихсан байсан. Үүнээс гадна барилга хоорондын зай ч байхгүй сургуулиас зургаахан метрийн зайтайгаар энэ барилга баригдаж байна.
Үүнийг дагаад маш олон хүмүүсийн эрх, аюулгүй байдал зөрчигдөж байгааг тус байгууллага юман чинээ тоодоггүй. Өөдөөс та нар машин унах албатай юу гэж хэлдэг. Багш нар машин унах, унахгүйгээ хувийн компаниар заалгах дээрээ тулчихаад байна.
Бид 73 дугаар сургуулийн хашаанаас дөрвөн метр газрыг л чөлөөлөөд өгөөч гэж гуйж байгаа юм." хэмээлээ.