УНТЭ-ийн Дүрс оношлогооны төвийн Цөмийн онош зүйн тасагт Монгол Улс цацраг идэвхт бодис ашиглан эрт илрүүлж оношлох хоёр дахь аппаратаа өнөөдөр /2025.06.23/ хүлээн авлаа.
Монгол улсад УНТЭ-д анх 1975 оны 3 сарын 31 өдөр Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын тушаалаар тухайн үеийн Улсын Клиникийн төв эмнэлгийн дэргэд “Цөмийн онош зүйн лаборатори” нэртэйгээр шинэ тасаг байгуулагдаж Монгол улсын анагаах ухааны салбарт цөмийн технологийг нэвтрүүлсэн анхны тулгын чулуу болон өдгөө тасралтгүй 50 жил улсын хэмжээнд үйлчилгээг үзүүлж байна.