Монголын эмэгтэй теннисчид түүхэн амжилт гаргалаа

Arslan.mn

Талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах Ази тивийн II-р группийн тэмцээн Малайз улсад болсон.

Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, Ази тивийн I-р группт дэвших эрхээ авснаар түүхэн амжилтын эзэд боллоо.

Тодруулбал, Малайз, Сингапур, Марина арлын багуудыг дараалан хожсоноор хэсгээ тэргүүлсэн бөгөөд “Play-Off” шатанд Филиппиний багийг ялснаар аваргын “Алтан” медалийг хүртсэн юм.

Arslan.mn

Энэ талаар, Монголын Теннисний холбооны Ерөнхийлөгч Д.Ганбаатар “ Монгол Улсын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, ирэх жил Ази тивийн I-р группт өрсөлдөх эрхтэй болсон нь манай тамирчдын ур чадвар, тууштай хөдөлмөрийн тод илрэл юм. 

Цаашид ч үндэсний тамирчдаа олон улсын уралдаанд амжилт үзүүлж, дэлхийн чансааны тамирчид болоход дэмжин ажиллах болно. Монголын спортоос олон од төрөн гарч, дэлхийн тавцанд мандах өдөр холгүй гэдэгт итгэлтэй байна.
Мөн энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Макс Групп, Тэнгэрийн хишиг, Алтан тариа компанийн удирдлагууд, Ээрмэл ХХК-ийн захирал Н.Мөнхжаргал болон нийт дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн алтан медальт тамирчдадаа цаашдын спортын замнал болон амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55540