УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/ ээлжит хуралдаанаар бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир шинээр бүлгийн даргыг томилох шаардлага үүссэн юм.
Хуралдааны танхимаас УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон гишүүд саналаа нууцаар хураалган, Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Ийнхүү өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болж байна.
Тэгвэл МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Бат-Эрдэнийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮236 сая
Гэр бүлийн орлого: ₮104 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮335 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, GX460 , Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300 нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮587 сая /Хурдан удмын адуу-64, Адуу-120, Үхэр-80, Хонь-320/
Газар: ₮80 сая /Өмчлөх-4000м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮209 сая
Хадгаламж: ₮85 сая
Авлага: ₮168 сая
Зээл: ₮77 сая гэж мэдүүлжээ.
Түүний ажилласан байдал:
- 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
- 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
- 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
- 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга