УНТЭ-т тархины үхжил, алцгеймерыг эрт илрүүлэх, зүрхний далд шигдээсийг оношлох боломжтой хоёрдахь SPECT/CT аппаратыг сууриллууллаа

Arslan.mnМонгол Улсын Цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Монгол улс, БНСУ, Олон улсын атомын агентлаг гурван талт хамтын ажиллагааг эхлүүлж, “Итгэл найдварын туяа” төслийг 2024-2027 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, ХСҮТ-д шаардлагатай зургаан нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлууд шат дараатай хийгдэх юм. 

Тэгвэл уг төслийн хүрээнд өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Монгол улсын хэмжээнд хоёр дахь хосолмол СПЭКТ/КТ аппаратыг суурилуулж, хүлээн авах үйл ажиллагаа боллоо. 
Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяа болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn
Үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ "Цөмийн технологид суурилсан оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, хүний нөөцийг бэлтгэх төслүүд хэрэгжсэнээр эрхтэн эмгэгийн үйл ажиллагаа болон хавдрын голомтот эсийг нэгэн зэрэг оношлох боломж бүрдсэн. Ингэснээр оношилгоо, эмчилгээний төрөл, чанарыг улам сайжруулж буй" гэлээ.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн: 

"Энэ онд УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Тус тасгийн хамт олон Монгол Улс дахь Цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх гурван талт төсөлд багтсан. Ингээд бид өнөөдөр эмнэлэгтээ Монгол Улсад хоёр дахь СПЭКТ/КТ аппаратыг суурилуулж, эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлж байна. 
Энэ аппаратыг үйл ажиллагаандаа ашигласнаар үйлчлүүлэгчийн чирэгдэл багасах, олон төрлийн эмчилгээ шинээр нэмэгдэх, эмч мэргэжилтнүүд өндөр түвшинд суралцах зэрэг маш том боломжууд бидний өмнө нээгдэж байна. SPECT/CT буюу өндөр технологийг ашиглах эмч, мэргэжилтнүүдийг УНТЭ-т үе шаттайгаар гадны улс орнуудад сургасан бөгөөд цаашид  “Итгэл найдварын туяа” төслийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг цаашид сургана." хэмээлээ. 

Arslan.mn

Цаашид уг аппаратын тусламжтайгаар эмчилгээ, оношилгоондоо аргачлалуудыг хийх боломж нээгдэнэ. Үүнд :
  • Зүрхний цусан хангамжийн тайван болон ачаалалтай сцинтиграфийн оношилгоог өргөжүүлж, зүрхээр өвддөг гэсэн өгүүлэмжтэй хүмүүст, далд ишеми болон шигдээсийг ялган оношлох аргачлалыг эмнэл зүйн салбарт илүү өргөн хүртээмжтэй хийх.
  • Зүрхний цусан хангамжийн ачаалалтай сцинтиграфийн шинжилгээнд эмийн ачааллыг нэвтрүүлэх
  • Элэг цөсний замын динамик үйл ажиллагааг үнэлэх аргачлал
  • Уушгины тромбоэмболийн цусан хангамжийн болон агааржилтын сцинтиграфи
  • Тархины цусан хангамжийн болон бодисын солилцооны зарим эмгэгүүд /тархины үхжил, алцгеймер, эпилепсийн оношилгоо/
  • Түрүү булчирхайн хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ /Lu -177/
  • Ясны өвдөлт намдаах хөнгөвчлөх эмчилгээ
  • Үе мөчний үрэвсэлт эмгэгүүдийн өвдөлт намдаах эмчилгээг шинээр нэвтрүүлэх
  • Элэгний хорт хавдрыг эмчлэх Re-188 липоидол эмчилгээг үргэлжлүүлэх боломж бүрдэх аж. 

 Arslan.mn

Орчин үеийн дэвшилтэт хосолмол СПЭКТ/КТ аппараттай болсноор ямар үр дүнд хүрэх талаар  УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяа дараах зүйлсийг онцолсон юм. Үүнд 

  1. Монгол улсын Цөмийн анагаах ухааны чанар, хүртээмжийг сайжруулах
  2. Цөмийн оношилгооны төрлүүдийг олшруулах,ялангуяа хавдартай болон халдварт бус эмгэгтэй өвчтөнүүдийн оношилгооны менежментийн сайжруулах, хорт хавдрын эмгэгийн эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх.
  3. Оношилгоо хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн хүртээмж нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах
  4. Гадаад орнуудад эмчилгээнд явах хүмүүсийн урсгалыг багасгаж, өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулах
  5. Эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшлүүлж, шинэ технологи нэвтрүүлснээр судалгаа шинжилгээний ажлуудыг өргөн хүрээнд хийх нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55544