ХҮРЭЭ амаржих газар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, МОБИКОМ Корпораци ХХК-тай хамтран ажиллаж байна

Arslan.mn

Нийслэлийн Хүрээ амаржих газар нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь хүн төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор томоохон групп Мобиком групптэй хамтын ажиллагааг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгчийн туршлагыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн, дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх ажлыг хийх юм.

Түүнчлэн эмнэлгийн нийт бүрэлдэхүүнд цогц сургалтуудыг явуулж эхэлсэн бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн зөөлөн ур чадвар (soft skill)-ыг хөгжүүлэх сургалтууд амжилттай үргэлжилж байна.

Arslan.mn

Энэ талаар Нийслэлийн Хүрээ амаржих газрын Ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "Нийслэлийн Хүрээ амаржих газар нь иргэддээ илүү ойртож ажиллах зорилгоор хүн төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт загвар төв болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд бид гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ хүрээнд бид хүн төвтэй үйлчилгээг бүрэн утгаар нь нэвтрүүлсэн Мобиком групптэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, эмч, удирдлагууддаа зориулсан сургалтуудаа авч байна. Уг хамтын ажиллагааг бүрэн хэмжээнд нь хэрэгжүүлснээр эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж сайжирч, эмч, удирдлагуудын харилцаа, ёс зүйг баримталж ажиллах чадварууд нэмэгдэнэ. Энэ ташрамд хамтран ажиллаж буй Мобиком группын хамт олонд талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Мобиком Корпораци ХХК-ий Хэрэглэгчийн Experience-ийн газрын захирал З.Гэрэлбадам:

Мобиком групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлдэг. Энэ удаад бид эх, хүүхдийн салбарт үйл ажиллагаагаа эрхэлж буй Нийслэлийн Хүрээ амаржих газрын хамт олонтой хамтран ажиллаж, сургалт, дэмжлэгт үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зарим эрүүл мэндийн байгууллагын тухайд эмч, мэргэжилтнүүд сургагдсан, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан хэдий ч хүн төвтэй ажиллах арга барил нь бага зэрэг дутагддаг. Мобиком группын хувьд хүн төвтэй үйлчилгээг анхнаасаа нэвтрүүлж ажиллаж байгаа тул туршлагаа хуваалцах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Үүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд ямар тоног төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүлвэл ажил хөнгөвчлөх, иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах талаар мөн дэмжин туслах үйлчилгээг үзүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55547