Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нартай уулзахад тэтгэврийн зээлийг хуучнаар нь олгоод явна, энэ талаар өнөөдөр хэлэлийн хурал хийнэ гэж амласан. Гэтэл мэдээлэл хийсэнгүй. Хэрвээ Пүрэв гаригт мэдээлэл хийхгүй бол Баасан гаригаас жагсаал зохион байгуулна гэж уриална.
Манай ахмадууд гараад ирнэ. 100 хувийн төлөлттэй зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ. Зээл авсан ахмад өнгөрлөө гэхэд ард нь батлан даагч хүүхэд нь төлдөг, ямар ч зээлийн эрсдэл гардаггүй.
Хэдэн төгрөгийн зээл аваад төлөх нь та нарт ямар хамаатай юм. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч, Хаан, Төрийн банкны захирлуудтай хамт гарч ирж зөв мэдээллээ өгч, доошоо журам дүрмээ хүргэх ажлыг хийгээрэй шаардаж байна" гэв.