О.Амгаланбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн асуулгыг эхлүүлнэ

Arslan.mn

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Гурван сарын өмнө жилд малаа нэг тоолчихдог юм чинь дарга нараа тоолъё гэтэл тоогоо алдсан. Зөвхөн төрийн албанд байдаг дарга нарын тоо ирчихдэг. Гэтэл менежер, зөвлөх зэрэг хэрээс хэтэрсэн байна. Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гээд УИХ-ын 68 гишүүнтэй нийлээд Ерөнхий сайдад өргөн барьсан ч хав дараад өнгөрсөн. Хэмнэлтийн хууль нэрээр нэгж дээрх ажлыг гацаагаад байна. Үүнийг яаралтай болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал Засаг даргын бүтцээсээ том болчихсон байна.

Улс төрийн намд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг гаргаж ирэхгүй бол 126 гишүүнтэй болсноос хойш шадар туслах, зөвлөх гэх мэт нэмэгдээд байна.

УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ" гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55551