ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул Улаанбурхан өвчний эм, эмнэлгийн хэрэгсэлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх үүрэг өглөө

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын III дугаар хуралдаан өчигдөр /2025.06.23/ болж улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дүүргийн хэмжээнд гарсан гал түймэр болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх асуудлын талаар хэлэлцэв.

Хурлын эхэнд Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг дүүргийн хэмжээнд гарсан гал түймэр, урьдчилан сэргийлэх ажил болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Х.Ганцэцэг улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өгөв.

Arslan.mn

Энэ үеэр Онцгой комиссын дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул дараах үүргийг өглөө.

  • Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн хүний нөөц, эм тарианы нөөцийн судалгааг гаргуулан эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
  • Дүүргийн хэмжээнд 1-24 дүгээр хороонд товлолт дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх, дархлаажуулалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө 95 хувьд хүргэх,
  • Үерийн далан сувгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж хэвийн ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55554