Прокурорын байгууллага зургаадугаар сарын 16-20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1248 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 785 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, иргэн Б.Э Монгол Улсад аяллаар ирсэн гадны жуулчныг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.