Уулзварын голд дрифт хийсэн 21 настай жолоочийн эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

Arslan.mn

Уулзварын голд дрифт хийсэн 21 настай жолоочийн эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 05 цагийн орчимд ЧД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chaser маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55558