ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.АНХБАЯРаас Улаанбурхан өвчний талаар тодрууллаа.
Тэрээр "Хүүхдийн баяраар олон нийтийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулсан дүнгээ тавиулж байна. Тухайн үед ЭМЯ, ХӨСҮТ-өөс олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байхыг уриалж байсан. Улаанбурхан өвчний нууц хугацаа нь 14-21 хоног байдаг.
Эдгээр өдрүүдэд тус өвчний тархалт огцом нэмэгдсэн нь хүүхдийн баярын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулсан, дархлаажуулалтыг үл тоосноос үүдэж байна. Зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхэддээ вакцин хийлгэхээс эрс эсэргүүцэх тохиолдол гарч байна. Энэ өвчнөөс хамгаалах цорын ганц арга бол дархлаажуулалт гэдгийг сайн ойлгох хэрэгтэй." хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: